Монгол Улсад автомашины үнэ өндөр, импорт жилээс жилд нэмэгдэж буй. Иргэдийн худалдан авч буй "шинэ орж ирсэн" гэх автомашинууд чанарын шаардлага хангахгүй, нүүрсэн яндангүй, эдэлгээ бага байгаа талаар иргэд ойр ойрхон цахим орчинд нийтэлдэг.
Тэгвэл нэгэн иргэн автомашин зардаг ченж нарын талаар байр сууриа цахим орчинд илэрхийлжээ.
Тэрбээр "Үхэн хатан өмөөрөөд байгаа ченжүүдийн чинь оруулж ирж байгаа машинууд нь энэ шүү дээ. Япончууд яаж устгая даа гэж байгаа сэгийг нь хямд аваад, вьетнамчуудаар засуулаад та нарт хэд нугалж зарна. Нүүрсэн янданг нь тэнд нь үлдээнэ. Агаар бохирдуулах үлэмж хор приуснүүдээс л гарч байна.
Гэтэл та нар ченжүүдээ өмөөрөөд… 2014 онд үйлдвэрлэсэн приус 40-ийг Японоос 4-5 сая төгрөгөөр аваад гааль, тээврийн зардал 4-5 сая төлөөд та нарт өнөөдөр 30 сая төгрөгөөр зарж байгаа гээд бод.
Хамаг валютыг гадагшаа урсгана, японы төмрийн хогоор агаар бохирдуулна, түгжрэл нэмнэ. Та нар бодооч ээ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.81
Нямбаатарын гар хөл
Хариулах