АНУ-д ажлын нэг өдөр 16:40-д тардаг болсноор бүтээмж нь 2%-иар нэмэгджээ

Э.Намуундарь
12 цаг 22 минутын өмнө

АНУ-д ажлын өдөр дунджаар 16.39 цагт тардаг болжээ. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс 42 минутаар эрт  бүтээмжийн шинжилгээний ActivTrak компанийн шинэ судалгаа харуулжээ.

Тус судалгаанд Америкийн 777 компанийн 200 мянга гаруй ажилтныг хамруулж, ажлын өдрөө хэрхэн өнгөрүүлж байгааг нь хянасан байна. 2022 оны нэгдүгээр улиралд дундаж ажилтан өглөөний 08 цаг орчимд ажилдаа ирээд 17:30-д тарж байсан бол 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 07:49-т ирээд 16:30- д тардаг болж өөрчлөгджээ. Ажлын өдөр үргэлжлэх дундаж хугацаа ийнхүү 51 минутаар богиноссон байгаа ч нийт бүтээмж нь 2022 оноос 2 гаруй хувиар өссөнийг судалгааны дүгнэлтэд онцолсон байна.

Судалгаанаас анхаарал татсан өөр нэг үзүүлэлт нь улирлын шинжтэй хэлбэлзэл байжээ. Ажилтнууд наймдугаар сар болон 12 дугаар сард илүү урт цагаар ажиллах хандлагатай байдаг нь харагдсан байна. Наймдугаар сард амралтаас эргэж ирээд ажлаа эрчимжүүлдэг, мөн зорилтоо гүйцээхийн тулд жилийн эцэст илүү ачаалалтай ажилладаг нь үүнд нөлөөлжээ.

"Эдгээр бүгд нь эрүүл тоо. Ажлын өдөр үргэлжлэх уламжлалт хугацаанд бид дасан зохицож, хажуугаар нь ажилтнуудын хүсэл шаардлагад нийцсэн уян хатан байдлыг санал болгодог болсон байна" гэж ActivTrak-ийн бүтээмжийн хэлтсийн захирал Габриэла Мауч хэлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна