Орон нутгийн замд дахин ноцтой осол гарч дөрвөн хүний амь нас хохирчээ

Т.Отгонсувд
13 цаг 11 минутын өмнө

Орон нутгийн замд дахин ноцтой осол гарч дөрвөн хүн амиа алджээ. 

Тодруулбал,  Гуравдугаар сарын 12-13 нд шилжих шөнө 02 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын нутагт  автомашинууд мөргөлдсөн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар осол гаргасан болох нь тогтоогдсон байна. 

Ослын улмаас улмаас нэг жолооч, гурван зорчигчийн амь нас хохирч, хоёр тээврийн хэрэгсэл шатжээ.

Одоогийн байдлаар шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна