"Хашаандаа сайхан амьдаръя" фэйсбүүк группийн админ Ц.Түмэнбаяр өнгөрсөн нэгдүгээр сард НЗДТГ-ын 28.5 тэрбум төгрөгөөр 32 000 зуух авах тендерийг эсэргүүцэж, мэдээлэл түгээж байсан билээ.
Түүний энэ үйлдэлд нүүдэлчин зуух нийлүүлэгч "Экоресурс" ХХК компани 1 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Ц.Түмэнбаяр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Шүүхээс нэхэмжлэх гардаж авлаа. Нийслэлд 28,5тэрбум₮ 32.000ш стандартын шаардлага хангахгүй зуух шахах оролдлого хийж байсан нөхдүүд намайг шүүхэд өгч тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сард БГД-т шахсан 2000ш зуухыг нь иргэд ашиглахгүй гаргаж хаясан байгаа тухай баримтыг нь би дэлгэсэн юм.
Тэгэхээр, иргэдийн хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа 2000ш зуух шахсан асуудлаар нь шүүхэд гомдол гаргахаа албан ёсоор мэдэгдэж байна. Татвар төлөгчдийн 2 тэрбум төгрөгийг төмрийн хог болгосноо тайлбарлаарай! Экоресурс ХХК” хэмээн нийтэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна