Яармагийн зам дээр бохир хальсныг цэвэрлэж, ариутгаж байна

Zuv.mn
8 цаг 35 минутын өмнө

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт иржээ.

 Дуудлагын дагуу холбогдох хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж,  энэ сарын 14-нд буюу өнөөдөр үүрийн 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан байна. 

Хан-Уул дүүргийн “Хан Эко тээвэр” АТҮГ-аас орчны цэвэрлэгээг гүйцэтгэж байгаа бөгөөд газар хатсаны дараа ариутгал халдваргүйтгэлийг хийх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна