СУДАЛГАА: Төрсний дараах сэтгэл гутрал үүсч буй үндсэн ШАЛТГААНУУД

Э.Намуундарь
8 цаг 24 минутын өмнө

Төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдэгтэй эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар тухайн хүний тархины тодорхой хэсэг, хэмжээ нь өөрчлөгддөг болох нь тогтоогджээ.

Энэхүү судалгаа нь дэлхий даяар долоон жирэмсэн эмэгтэй тутмын нэгд нь нөлөөлдөг сэтгэл гутралын анхны анатомийн нотолгоо болж байгаа юм.

Төрсний дараах сэтгэл гутрал нь төрсөн эмэгтэйчүүдийн 13 хувьд тохиолддог бөгөөд өсвөр насны эхчүүдийн бараг 30 хувьд нь тохиолддог гэж үздэг. 

Төрсний дараах эхний сард сэтгэлзүйн тогтворгүй байдал, амархан уурлах, амархан гомдох, сэтгэлээр унах, шалтгаангүй гуниглах зэрэг шинж тэмдгүүд элбэг тохиолддог. Үүнд өртөх шалтгааны дийлэнх нь өнөөгийн нийгмийн  болон ажлын харилцааны өөрчлөлт нь шууд хамаарах болсон.

Гутралд орсон бүсгүйчүүдийн  сэтгэл хөдлөлийг зохицуулдаг тархины гол хэсэг болох амигдала болон гиппокампус нь томорсон байсан ба энэ нь сэтгэл гутралд хүргэдэг үү эсвэл эсрэгээр үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

Ямартаа ч "Бидний үед ийм байгаагүй" гэж хэлдэг хүмүүст нийгмийн өөрчлөлтүүд хүний сэтгэлзүй, бие махбодод шууд нөлөөлж байгааг хэлэх цаг болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна