Хүнд өвчин тусаж, үхэлтэй тэмцэж буй ч шантралгүй зүтгэж буй Б.Пүрэвцэндийг "Эгэл амьдрал" энэ удаад онцолж, ярилцлаа.
Б.Пүрэвцэнд 46 настай. 2022 онд элэгний цероз 4-р шатанд орсон гэдгээ анх сонссон. БНХАУ-д хагалгаанд орвол 100 хувь эдгэх бөгөөд эмчилгээний зардал нь 97 сая төгрөг аж. Байгаа бүхнээ зарж чадах бүхнээ хийгээд 94 сая төгрөгийг цуглуулж, одоо хагалгаандаа явахад 3 сая төгрөг дутуу байгаа юм.
Тиймээс хамгийн сайн чаддаг зүйл болох даавуун тор оёж, зарж байна. Долоон хүүхэдтэй тэрбээр үр хүүхдээ сайн хүмүүжүүлж, сайн сайхан явахыг нь харахын тулд өвдсөн ч, шантарсан ч уйлахгүй хэмээн шүд зуун инээж явна.
Тэрбээр "Би энгийн нэгэн ээж хүн. Зовлонгийн өмнө өвдөг сөхөрчихгүй гэж ингээд сууж байна. Надад мөнгө өгөөч гээд гуйлга гуйж байснаас чадахаа хийгээд далайд дусал нэмэр гээд тор оёж зарж байна.
Нэг уут 5000 төгрөг. Анх 97 сая гэдэг тоог сонсоод ухаан балартаж, уйлж байсан. Би тийм их мөнгө харж ч үзээгүй. Амьд хүн аргатай гэж тэр үеэ бодвол одоо харин гурван сая төгрөг дутуу гээд инээгээд сууж байна даа.
Хүн ер нь өвдөхөөсөө өмнө л үзүүлж, эмчлүүлж байх ёстой юм байна гэдгийг хүмүүст хэлмээр байна. Өвчин хэлж ирэхгүй.
Надад хамгийн хэцүү зүйл бол өвдсөн ч өвдөөгүй юм шиг инээх. Би ээж хүн сөхөрч болохгүй. Би сөхөрвөл ард байгаа долоон хүүхэд дагаад хэцүү болно. Тийм учраас надад тийм эрх байхгүй.
Эмч надад хагалгаа хийлгээд 100 хувь эдгэх боломжтой гэдгийг хэлсэнээс хойш би бууж өгөөгүй. Монголдоо хагалгаа хийлгэвэл хуулиараа би ах дүүгийнхээ элгийг авах боломжтой юм байна лээ. Би айлын өргөмөл ганц охин. Аргаа ядаад хамаатнуудаа олоод очсон ч "Надад элгээ өгөөч" гэж хэлж чадаагүй. Тэгээд БНХАУ-д хагалгаанд орохоор болсон. Дөрөвдүгээр сарын 6-нд хагалгаандаа орно.
Өвчин, үхэл гэдэг зүйлийн өмнө л хүн сөхөрдөг юм байна. Эмч маань инээх элгэнд сайн гэсэн болохоор галзуу хүн шиг л инээж явна.
Надад тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.26
Элдэв муусайн гандангийн лам нарт зурагтаар ам бүлээ тэмдэглүүлж мөнгө өгч байхаар энэ хүнд өгцгөө.Та эрүүл болноо ийм хүмүүсийн мөнх хөх тэнгэр ивээмой
Хариулах