Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгууд харьцангуй их цастай байна. Ялангуяа Увс, Завхан аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн хойд талын сумдаар 17-25 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар өдөртөө агаарын температур өмнөх хоногуудаас харьцангуй дулаарч байна. Хаврын шар усны үер гуу жалга, сайр, авто зам дагуу урсах эрсдэлтэй байгаа тул орон нутгийн иргэд болон тус бүс нутгаар зорчиж байгаа аялагч, тээвэрчид сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Гуравдугаар сарын 10-ний байдлаар Монгол орны нийт газар нутгийн 45% нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 4.5 см, цасан дахь усны нөөц 6.37 шоо. км байна.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгахыг ОБЕГ-аас зөвлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна