УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Улсын их хурлын чуулганаар хэлэлцэх зарим асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодрууллаа.
Г.Дамдинням: "Хаврын чуулганаар бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдээ дэмжих, хувийн хэвшлүүдийн боломж нөөцийг нэмэгдүүлэх энэ чиглэл рүү хандсан хуулиудыг хийх ёстой.
Үүний хүрээнд татварын багц хуулиудын шинэчлэл, төрийн албаны хүнд суртлыг бууруулах тухай хуулийг ч мөн ярих ёстой. Мөн стандарттай холбоотой цогц хуулийн шинэчлэлийг хийж байж хүн амьдрах, бизнес эрхлэх, шинэ хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлийн хуулиуд дээрээ голлон анхаарах ёстой.
Сангийн сайдын олон нийтэд өгсөн мэдээллээр бол төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байна лээ. Бид төсвөө төлөвлөхдөө орлогоо өндөр тавьсан гэсэн шүүмжлэлтэй байсан.
Бид татварын орчноо сайжруулах, татвараа бууруулах, хувийн хэвшлээ дэмжих, улсдаа гаднаас шинэ хөрөнгө оруулалт татах энэ боломжуудыг нээх чиглэл рүүгээ л ажиллах ёстой. Үгүй бол үндсэндээ орлого тасалдах хэсэг рүүгээ хазайна шүү дээ.
Татварыг бууруулж, татвар төлж байгаа хэсгийнхээ татварыг улам нэмдэг байдлыг зогсоох хэрэгтэй. НӨАТ-ын асуудлыг нэлээдгүй судалж байж шийдэх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна