Баянхонгор аймагт газар хөдөлжээ

Zuv.mn
7 цаг 54 минутын өмнө

Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт өнөөдөр /2025.03.17/ 05:14:02 цагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөлт Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 20км, Богд сумын төвөөс баруун урд зүгт 52км, Баянлиг сумын төвөөс баруун хойд зүгт 59км-т бүртгэгдсэн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. 

Тухайн газар нь Улаанбаатар хотоос 850 км, аймгийн төвөөс 230 км зайтай бөгөөд аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянговь сум дахь Эрэн хайр, аврах бүлгээс тодруулахад, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна