Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна

Zuv.mn
17 цаг 14 минутын өмнө

Баянгол дүүргийн хэмжээнд 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 шарын уулзвараас Баруун 4 зам хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна. 

Тодруулбал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг зохион байгуулж байгаа юм.

Баянгол дүүрэгт хийж буй хяналт шалгалтын талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Манай дүүрэгт томоохон зах, худалдааны төвүүд төвлөрсөн байдаг. Тэр ч утгаараа гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байршуулах, явган зам дээр зөвшөөрөлгүй газар шороо ухаж, зорчих хэсгийг эвдэх зэрэг нийтлэг зөрчил илэрч байна. 

Өнгөрсөн онд уг төрлийн зөрчлийг арилгуулах ажлын хүрээнд нэг автобусны буудал дээр байсан 28 ТҮЦ-ийг бүгдийг нь шилжүүлсэн. Гэвч энэ онд мөн л дулааны улирал ирж буйтай холбоотойгоор нэг буудал дээр найман ТҮЦ байршуулсан зөрчил илэрлээ. Эдгээр зөрчлийг бүртгэлжүүлэн, шат дараатай арилгах ажлыг хийнэ” гэв.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.65
    54 минутын өмнө

    ТҮЦ БАЙЖИЛ БАЙГ GS25 CU 2iig tutsnii orond hogjuulen geed mongo ugaahaasaa icheesee

    Хариулах
  • 122.201.31.166
    51 минутын өмнө

    Хүүхдийн тоглох эмнэлэг газруудыг тоног шигээ битгий ард түмний газар булаах гээд байна хэд ч саад болоогүй

    Хариулах
  • 122.201.31.166
    49 минутын өмнө

    32 автобусны буудал дээр зогсож байгаа хүмүүс үнэхээр мөрдөөрэй үндэсний үйлдвэрлэгч олонтой мундаг хүмүүс байлаа барсан гадаа суудаг архичитай харьцуулахгүй хүмүүс шүү

    Хариулах
  • 122.201.31.166
    44 минутын өмнө

    Хаваршаад хийх юман олдохгүй хэдэн хэдэн цөөхөн ард түмнээ шулхаас өөр юм мэдэхээ байсан дүүрцэн төр засаг юмаа мөрөөрөө зогсоод ажилаа хийж л байг

    Хариулах
  • 202.55.188.45
    41 минутын өмнө

    Cu gaa hogjvvleh gee yu hh engiin ard irgedeeree oroldohoo bolio icheesee

    Хариулах
  • 59.153.112.202
    14 цагийн өмнө

    Bolij vzeee hha hulgai hiij hvn altsiim bish morooroo ajlaa hgd ywj bgaa ulsuudaar oroldoj yahnu

    Хариулах
  • 139.5.219.193
    14 цагийн өмнө

    32р байрны урд зогсдог хүмүүс бол үнэхээр мөрөөрөө л амьдарч амьдралаа залгуулж байнаа хүмүүс шүү. Монголд үйлдвэрлэж өөрсдийн оёсон зүйлсээ зардаг ч хүмүүс тэдний дунд бий.

    Хариулах
    • 202.126.89.65
      13 цагийн өмнө

      Энгийн ард иргэдээ шахахаа болоо өөр хулгай хэргээ шүүгээчээ