Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч шагнал гардуулна

Х.Батсайхан
7 цаг 55 минутын өмнө

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган, салбартаа тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11.00 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болно.

Ерөнхийлөгч жил бүрийн Цэргийн баярыг тохиолдуулан тус салбарт ажиллаж буй албан хаагчдад шагнал гардуулдаг уламжлалтай юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна