Улаанбурхан өвчний 55 тохиолдол батлагджээ

Х.Есү
9 цаг 53 минутын өмнө

2025 оны гуравдугаар сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 55 тохиолдол бүртгэгдээд байна. 

Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Булган, Дорноговь, Төв аймагтай ХӨСҮТ цахимаар холбогдон мэргэжил арга зүй, зөвлөмж өгч байна. 

Батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна. 

Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна