Цагдаагийн байгууллагаас Ноорог креатив ХХК-ийн эрхэлдэг Ноорог.мн сайтын оффист нэгжлэг хийж, мэдүүлэг авсан.
Энэ талаар тус медиагийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.
"Хууль бус зүйлийг бичиж авсан дэлгэрэнгүй дүрс байхгүй. Киноны агуулга, дүрс нь сонгууль Монгол Улсад ямар шударга бус явагддаг вэ гэдгийг хангалттай харуулж чадахуйц болсон.
Гомдол гаргагчийг хэлсэн. Гомдол гаргагч нь Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү “Манай хийдэг бичлэгээс болоод хүн амиа хорлох гээд байна” гэсэн гомдлыг чатаар явуулсан. Тэр хүн нь улстөрч биш. Цахим дээрх зохиомол нэр байсан. Өөрөөр хэлбэл, иргэний гомдол байсан. Үүний төлөө гүйцэтгэх ажиллагаа явуулаад хойшлуулшгүй журмаар мэдүүлэг авсан. Байцаалт авахдаа бидний эрхийг танилцуулсан ч өмгөөлөгчтэйгөө холбогдох боломжийг хангаагүй.
Монголд байгаа бүх медиа агентлаг томоохон компаниудтай ажилладаг. Ажилласан гэдэг нь бизнесийн хамтрал.
Үүнийг айлгах ажиллагаа гэж харж байна. Бид айхгүй. Бид юу хийж байгаагаа мэднэ. Ноорог бол шинэ жижиг баг. Бид олон нийтийн санхүүжилтээр “Сонгууль хэрхэн явагдаж байна вэ” гэдгийг бичсэн.
Биднээс хураасан эд зүйлийг буцааж өгөөгүй байна. Биднийг хоорондоо ярихыг хориглосон" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна