Нийслэлийн Баянгол дүүргийн VI хороонд байрлах бидний нэрлэж заншсанаар UB palace-ийн газар барилгын "магнат" УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн гарт орсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, UB Palace-ийн 28025 мк2 буюу 2.8 га талбай Б.Чойжилсүрэнгийн "Хурд" группын охин компани Хурд стандартын мэдэлд одоогоос сар гаруйн өмнө буюу 2025 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр шилжсэн байна. Улмаар 11 хоногийн дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 17-нд тухайн гэрээ нь баталгаажсан байдаг.
Гэрээний хүчинтэй хугацаа нь 2040.01.17-ныг хүртэл байхаар баталгаажсан байгаа юм. Гэхдээ одоогоор UB Palace-ийн газрыг "Хурдстандарт" ХХК хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй байгаа нь анхаарал татаж байна. Учир нь хотын төвийн томоохон газрыг зах зээлийн ханшаас доогуур авсан улс төрчид, эрх мэдэлтнүүдийн сургамжтай кэйс олон бий.
egazar.gov.mn сайтаас харахад нэг га газрын дуудлага худалдааны суурь үнэ 3 тэрбум 779 сая байгааг харж болно.
Ийнхүү хотын төвийн дүүрэгт орших томоохон газартайд тооцогддог хуруу дарам цөөн газрын нэг Б.Чойжилсүрэн, түүний эхнэр Д.Энхгэрэл нарын гарт орсон байна.
Газар ашиглалтын хувьд одоогоор худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэсэн статустай явж байгаа нь доорх нээлтэй мэдээллээс харагдана. Гэхдээ газрын зориулалтаа яаж ч өөрчилж болохыг өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод баригдсан хууль үйлчилдэггүй барилгуудаас харж болно.
UB palace-н газар дээр орон сууц барих нь хууль зөрчих үү ?
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6.5-д зааснаар "Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн ам, барилгажилтын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй." гэсэн байдаг.
Харин Барилга, хот байгуулалтын яамны 2023 онд баталсан "Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм"-ийн 6.32-т "олон давхар барилгатай (4-16 давхар хүртэлх) нийтийн орон сууцны хорооллын нэг хүнд ногдох сууцны талбай 20м2 /хүн байх тохиолдолд хүн амын нягтрал 300 хүн/га-аас ихгүй байна." гэж заасан байна
Тэгэхээр нэг га талбайд 300 хүн амьдрах норм дүрэмтэй гэсэн үг. "UB palace"-ийн газар 2.8 га гэж тооцвол стандартынхаа дагуу тухайн газарт нийт 840 хүн л байх боломжтой юм. Нэг өрхийг дөрвөн хүнтэй гэж тооцвол дээд тал нь 210 айлын орон сууцны хороолол баригдах боломжтой гэсэн үг.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн хэмжээнд хүн амын нягтрал хэтэрсэн байршлуудад иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор тогтоол гаргаж байв.
Доор харагдаж буй хүн амын нягтрал хэтэрсэн байршлууд дунд UB palace-ийн ойр орчмын газрууд багтсан байна. Тэгээх Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тус байршилд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй болж таарч байна.
Тус компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр Д.Энхгэрэл буюу Б.Чойжилсүрэнгийн эхнэр байдаг. Мөн Б.Чойжилсүрэн жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус компанид хувьцаа эзэмшдэг хэмээн бүртгүүлдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.3.199.252
Энэ хазгай хэлт үнэн шуналтай хулгайч юм аа.
Хариулах103.212.163.196
Ene neeree hanaj tsaddahgui nowsh ym a Chingis zochid buudliin gazriig awaad bitonon shireng bolgoson odoo nil tugjee sansar orchmoor odoo ub palace d shireng boshood buun tugjrel bolgoh ym bn da
Хариулах66.181.186.80
баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү та нарт ямар хамаа байнаа хөө энэ газрыг нь нийслэл худалдаж авах гэхээр мөнгө байхгүй болохоор одоо яахав дээ хотоос гадагш өөр газар барилга бариач дээ
Хариулах66.181.170.70
Энэ хүнд ямар хууль үйлчлэх биш.
Хариулах103.168.34.75
ymar huuli ve ? ene hund ymarch huuli hamaagui shuu !
Хариулах202.126.90.86
Эднүүс хуулиа зөрчиж байвал ард түмэн хууль биелүүлэх шаардлага байхгүй шүү!
Хариулах103.212.163.219
Choijoogoos ochood yriltslaga awaachee pisda
Хариулах103.57.94.95
Бас нэг битүү 25 давхар бариад хотхоноосоо гарч чадахгүй амьдрах байхаа
Хариулах122.201.31.170
Энэ одоо ямар ханаж цаддаггүй хүн бэ
Хариулах