Усанд орох бүрт 1000, хувцас угаахад 6000 төгрөгөөр оюутнуудаа “ТОРГОДОГ” ХААИС-ийн дотуур байр

Э.Намуундарь
9 цаг 28 минутын өмнө

Хөдөө орон нутгийн оюутнуудын хувьд сургалтын төлбөрөөс гадна амьдрах орон байраа шийднэ гэдэг том асуудал тулгардаг. Орон сууц үнэтэй тул сургуулийнхаа дотуур байранд орж чадсан нь баярладаг гэж болно. Учир нь үнэ хямд, үеийнхэнтэйгээ цуг амьдрах тул орчин нөхцөл ч боломжийн болоод ирдэг. 

2022 оноос улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулийн сургалтын төлбөр 20-30 хувь нэмэгдэж оюутнуудын ар гэрт хүндхэн ачаа үүрүүлсэн билээ.

Бусад сургуулиудын дотуур байрны төлбөр ХААИС-ынхтай ойролцоо ч судалгаагаар үзэхэд усанд орох, хувцас угаахад төлбөр авдаг нь алга.

Ер нь хөдөө орон нутгийн оуютнууд байрны асуудлаас болоод хотын оюутнуудыг бодвол илүү зардалтай суралцдаг.

ХААИС-ийн дотуур байрныг хариуцсан хүнтэй холбогдож тодруулахад доорх мэдээллийг өглөө.

ХААИС дотуур байр гурван салбартай ба нэгдүгээр салбар нь халуун ус гардаггүй. Нөгөө хоёр байрнаас ирж 1000 төгрөг төлж усанд ордог. Хувцас угаахад бас төлбөр авдаг учир нь оюутнууд угаалгын машиныг ашиглахдаа даац хэтрүүлэх эрсдэлтэй байдаг тул үүнд зохицуулалт хийхийн тулд байрнаас хүн томилдог. Ариун цэврийн өрөө, дүүш цэвэрлэхэд тухайн хүнд хөлсийг нь өгөх хэрэгтэй учраас бид оюутнуудаас төлбөр авч цалинжуулдаг.

Энэ тогтолцоог болиулах гэж сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан ч орон тоо байхгүй, цалинжуулах боломжгүй гэсэн хариу ирсэн. Ийм байдалтай байгаа учраас оюутнуудаас төлбөр нь авч байгаа гэв.


-ХААИС-ын дотуур байрны төлбөр бусад сургуулийнхаас хямд биш байна

-Дотуур байрны үнийн харьцуулалт

Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)- 655 мянган төгрөгөөс эхэлж байна.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)- 690 мянгаас 1.7 сая төгрөг байна.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)- 750 мянгаас 2.6 сая төгрөг байна.

Харин Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)- дунджаар 800 мянган төгрөг байна.

 

Том сургуулиудын салбарыг бүсүүдэд байгуулбал орон нутгийн оюутнуудад ирэх дарамт багасна 

Их дээд сургуулиудыг хөдөө орон нутаг руу шилжүүлж задлах асуудал олон жил яригдсан ч бодит ажил болоогүй, дарга нарын “ТЭЗҮ хийж мөнгө “иддэг” арга хэвээр байна.

Хэрвээ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа дагаад том сургуулиудын салбарыг ядаж бүс болгонд байгуулбал орон нутгийн оюутнуудын гаргаж байгаа өртөг зардал багасах юм.  

Олон цагийн хичээл, дадлага, бие даалт нийслэлийн түгжрэлийн  хажуугаар ажил хийж нэмэлт орлоготой байдаг оюутнууд цөөн. Ялангуяа нэг, хоёрдугаар дамжааны оюутнууд ар гэрээсээ хэрэглээний зардлаа авч ахуйн хэрэглээ болон хичээлийн хэрэглэлдээ зарцуулдаг. 

Үүнтэй холбоотойгоор ХААИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан "Б" бодит байдлыг нуулгүй мэдээлэл өглөө.

-"Манай сургууль гурван дотуур байртай нэгдүгээр байр нь хамгийн муухай нь дулаарахаар  өрөөний энд тэнд  жоом, шавж явдаг гэж амьдардаг оюутнууд нь ярьдаг. Миний хувьд хоёрдугаар байранд байдаг нэгээсээ арай гайгүй тэгээд гуравдугаар байр нөгөө хоёроосоо хамгийн давгүй.

 Би энэ оны нэг сараас байрандаа орсон, өрөөндөө дөрвөөрөө байрладаг. Миний ор хоёр давхарт нь, гудаcны доор том модоор битүүлээгүй жижиг жижиг модоор тусгаарласан болохоор дээр нь гараад ийшээ тийшээ хөдлөхөд их эвгүй тухгүй байдаг.


Манай байр усанд орох бүртээ 1000 төгрөг төлдөг нь хамгийн хэцүү, бага мөнгө шиг сонсогдож байгаа ч өдөр болгон төлдөг гэхээр нэг сард 30000 мянга төлж таардаг. Хажуугаар нь хувцас угаахад нэг тор нь 6000 мянга энэ дээр угаалгын нунтгаа бид өөрсдөө өгдөг. Нийслэлийн утаа, шороо тоостой нөхцөлд байнга хувцсаа угаамаар байдаг ч олон хоногтоо бөөндөөд угаадаг даа.

Нэмээд дотуур байрны гал тогоо өглөө 8:00 цагаас нээдэг бол ихэнх оюутнуудын хичээл өглөө эрт ордог болохоор 7:00 цагт босоод хоол хийе гэхээд онгойдоггүй.

Миний хувьд орон нутгийн оюутан болохоор хямд үнэтэй гээд бусдын адил дотуур байраа сонгосон. Өөр сургуулиуд төлбөрөө л төлсөн бол болдог байхад манай байрны энэ байгаа байдал шударга бус санагддаг. Бидний хувьд тулгамдаж байгаа асуудал маань шийдэгдэж үдсэн гурван жилээ сэтгэл хангалуун сурч төгсөхийг хүсэж байна" гэлээ.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.133
    6 цагийн өмнө

    Өө ямар тэнэг юм бэ? охидууд бандаажаа будаа агшаагчдаа угаачиж бай гэцүүтэй юм байна.Би л лав бандааж лээвчигээ гурил зуурдаг түмпэндээ угаадаг байсан шүү сарын тэмдэг ирчихээр их гэцүү ХААИС н оюутнуудаа таанууд үүнийг эсэргүүцэж жагсаа аймаар их хүний эрх зөрчигдөж байгаа юм байна.

    Хариулах