НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

Х.Есү
9 цаг 24 минутын өмнө

НӨАТ-ын урамшууллын 2025 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг өнөөөдөр 13.00 цагт болно. 

Ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэд 2025 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах юм. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.