Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал, доктор, хурандаа Т.Мөнх-Оргилыг ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа.
Түүний хувьд өвөө аав хоёрынхоо үргэлжлэл болж цэргийн мэргэжлийг сонгожээ. Гурван үе дамжсан цэргийн алба хаагч гэдэг утгаараа эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, батлан хамгаалах салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл дээр анхааран ажиллаж байгаагаа бидэндтэй хуваалцлаа.
Түүний хувьд Африк дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан ба тэр л үед мэргэжлээрээ хамгийн их бахархсан хэмээн ярьж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна