Сайн дураараа НДШ төлж байгааг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгохыг банкуудад уриалав

Э.Намуундарь
6 цаг 42 минутын өмнө

НДЕГ сайн дураараа НДШ төлөхийг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгож авч үзэхийг арилжааны банкуудад уриаллаа. Тодруулбал, сайн дураараа НДШ төлж буйг эерэг үзүүлэлт болгож авч үзэхийг уриалсан байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь 1,161,300 гаруй албан журмын даатгуулагч, 171,300 гаруй сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг.

Хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэдийн зүгээс “Сайн дурын
даатгуулагчдын төлсөн шимтгэл албан журмаар даатгуулагчдын нэгэн адил банкнаас зээл авахад
санхүү, орлогыг нотлох нотолгоо болж чадахгүй байгаа” тухай санал, гомдлыг ихээр ирүүлсэн тул ийнхүү уриалсан юм байна. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.183
    5 цагийн өмнө

    Asgvi Dee baagdul tun hergtei ed bna

    Хариулах