Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Ашигт малтмал, уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй энэ сарын 24-нд уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.
Уулзалтад иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар болон холбогдох хэлтэс, агентлагийн дарга нар оролцов.
Дундговь аймагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 130 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд үүнээс олборлолт хийж буй 35 аж ахуйн нэгж уулзалтад оролцсон юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хариуцлагатай уул уурхайг хуулийн хүрээнд дэмжин, хамтран ажиллана, хууль, журам зөрчсөн, тусгай зөвшөөрөлгүй, аймаг, сумтайгаа хамтран ажиллахгүй байгаа уул уурхайг таслан зогсоон гэдгээ илэрхийллээ.
Тус уулзалтаар ашигт малтмалын өнөөгийн байдал, уул уурхайн салбарын хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, цаашид хариуцлагатай уул уурхайг бий болгох, орон нутагт уурхайн төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэдийн ойлголт мэдээллийг сайжруулахын тулд сум, орон нутгийн удирдлагууд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, хамтран ажиллах гэрээний төсөл зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцсон аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэхүү арга хэмжээнд талархалтай байгаагаа илэрхийлээд, аймаг орон нутагтай байгуулах гэрээний хүрээнд хариуцлагатай ажиллахаа илэрхийлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна