​Хониндоо яваад сураггүй алга болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Х.Есү
2025/03/26

Хониндоо яваад сураггүй алга болсон иргэнийг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэн 30 настай эмэгтэй Э нь орой 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон байна. 

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр өглөө 06:10 цагт онцгой байдлын албанд бүртгэгджээ. 

Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн Хутаг-Уул гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.170
    2025/03/26

    Honindoi yawaad suraggvi alga bolson emegteig Honinii Bor genee

    Хариулах