Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бооцоот тоглоомын 1XBET сайтаар дамжуулан манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар агентуудаар дамжин гадагш гарчээ.
Нэг болон хоёрдугаар сард 87 сая америк доллар агентуудаар дамжиж гадагш гарсан талаар Монгол банкнаас мэдээлэл авлаа.
Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн 9.2 хувийг 18-29 насны бүлэг, 47.7 хувийг 30-39 насны бүлэг, 24.6 хувийг 40-49 насны бүлэг эзэлж байна.
Нийт 46 улс орны 21 улс нь цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хууль бус гэж тооцож, 7 улс хуулиар хүлээн зөвшөөрч, 6 улс хэсэгчилсэн байдлаар зохицуулж, 13 улс одоогоор зохицуулалтгүй байна.
Иймд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгодог төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасахаар тусгасан.
Хуулийн төслийг дагаж Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.
Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомд зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгаж, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулийн ялын интервалд нийцүүлэн 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр сонголттой байхаар заасан.
Мөн төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ялгамжтай тогтоосон.
Түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ялын интервалд нийцүүлэн 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, уриалахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.
Өөрөөр хэлбэл, төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 5-10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50-100 сая төгрөгөөр торгохоор заасан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.118
Лгбт байгууллагыг сурталчилсан бол ял хүлээлгэнэ
Хариулах103.57.93.118
Фэсбүүкээр стрип чатыг сурталчилсан бол
Хариулах