Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх зорилгоор НЗДТГ-тай уулзалт зохион байгууллаа

Х.Есү
2025/03/26

“И-Монгол академи” УТҮГ 2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт анхаарах, төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж байна. 

Дээрх чиглэлийн хүрээнд өнөөдөр /2025.03.26/ Нийслэлийн засаг даргын тамгын газрын удирдлага, алба хаагчидтай уулзаж санал солилцлоо.


Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Технологи систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Э.Насанбат, ахлах мэргэжилтэн С.Алтанзул болон холбогдох албан хаагчид оролцов.

И-Монголиа системд өнөөдрийн байдлаар нийт 88 байгууллагын 1264 үйлчилгээ нэвтэрсэн байгаа бөгөөд үүний 14% буюу 173 үйлчилгээг Нийслэлийн байгууллагуудаас олгодог үйлчилгээ эзэлж байна. Тус 173 үйлчилгээ бүгд 2 шатлалт бөгөөд төлбөртэй үйлчилгээ 77, төлбөргүй 96 үйлчилгээ байна.

Тиймээс өнөөдрийн уулзалтаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд илүү хүртээмжтэй, түргэн шуурхай болгох тал дээр онцлон анхаарах шаардлагатай бөгөөд нэвтэрсэн байгаа үйлчилгээнүүд дээр дахин загварчлал хийж шат дарааллыг бууруулах, төрийн үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гаргаж байгаа албан хаагчдыг чадавхжуулах, хоёр шатлалт үйлчилгээг иргэд илүү хялбараар авах боломжийг судлах, бүрдүүлэх тал дээр анхаарч хамтран ажиллах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна