Б.Тэлмүүн: Амиа хорлох гээд үсрэхэд нь бариад авсан болохоор алдаж болохгүй шүү л гэж бодсон

Х.Есү
Өчигдөр 08 цаг 31 минут

Жирэмсэн эмэгтэйн амийг аварсан БЗД-ийн цагдаагийн газрын 2-р хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Тэлмүүнтэй ярилцлаа. 

Амиа хорлох гэж байсан жирэмсэн эмэгтэйг аварсан гэсэн тухайн үйл явдал хэзээ болсон юм бэ?

 -Тухайн үйл явдал 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон. Шөнийн 02:40 цаг болж байсан. Цагдаагийн тусгай 102 дугаарын утсанд “манай хөрш айлын охин амиа хорлох гээд зургаан давхрын тагтан дээрээ гараад зогсчихсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Жижүүрийн ахлах мөрдөгч дуудлагыг хүлээн аваад манайх руу шилжүүлсэн. 

Яаралтай очиж шалгаж ёстой дуудлага шүү гэж хэлсэн. Дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдоод тухайн газрын нөхцөл байдлыг үнэлэхийн тулд байрыг гаднаас нь эхлээд харсан. Тэр үед тагтан дээр гарч зогссон ямар нэг хүн байгаагүй. 

Тухайн байрны зургаан давхар руу шууд шатаар гүйгээд орсон. Зургаан давхарт гараад хаалгыг нь тогшиход амиа хорлох гээд байна гэсэн эмэгтэйн нөхөр нь бидэнд хаалга нээж өгсөн. Гэтэл цагдаа орж ирж байгааг хараад нөгөө эмэгтэй маань шууд тагтнаасаа доошоо үсэрчихсэн. 

Би хурдан гүйж очоод үсрэх мөчид нь барьж авсан. Миний өөрийн тал бие бараг тагтнаас илүү гараад доошоо унжчихсан байсан. Тагтнаас үсэрсэн эмэгтэйтэй бараг 10-15 орчим минут ноцолдож байж гэр рүү нь оруулсан. 

Тухайн процессыг нотлох ямар ч боломжгүй болчихсон байсан. Яагаад гэхээр миний энгэрийн камер тухайн эмэгтэйг дээш татаж байх хооронд доошоо унаад эвдэрчихсэн. 

Анх тухайн эмэгтэйг жирэмсэн гэдгийг нь мэдээгүй юм байна тийм үү? 

-Тийм. Анх хаалга онгойхоор нь ярилцъя л гэдэг бодолтой орсон. Гэтэл хаалгаар цагдааг орж ирж байгааг хараад л шууд үсэрчихсэн. Тийм болохоор хэн нэгэнтэй ярилцах боломж огт байгаагүй. Тухайн эмэгтэйн амь насыг авран хамгаалж, аюулгүй болгосныхоо дараа нөхрөөс нь жирэмсэн гэдгийг нь сонссон. 

Тэр эмэгтэйтэй дараа нь ярилцахад хоёр сартай жирэмсэн гэдгээ хэлж байсан. Анх бол би үүргээ л гүйцэтгэх ёстой гэж бодож орсон. Дараа нь бодоход би хоёр хүний амийг аварсан юм билээ /инээв/

Тухайн эмэгтэйг тагтнаас үсрэх мөчид чамд юу бодогдсон бэ? Аврах ёстой гэж бодоод л гүйсэн үү?

-Тагтнаас үсрэхэд нь очоод бариад авахад доошоо газар харагдаж байсан. Тэр үед бол өндөр санагддаггүй юм билээ. Одоо энэ эмэгтэйг алдаж болохгүй. Би бариад авчихсан. Тийм болохоор энэ үйлдлийг нь таслан зогсоож чадна гэж л бодож хичээж байсан. Алдаж болохгүй заавал дээш нь татаж оруулна л гэж бодож байсан. 

Дараа нь тэр хавиар эргүүл хийгээд явж байхад зургаан давхар их өндөр харагдсан.




Сэтгэгдэл (26)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.223
    10 цагийн өмнө

    Мундаг цагдаа залууд баяр хүргэе. Ийм дуудлагад очиж байгаа бол гадна тагтны доор нь бэлэн байдалд зөөлөн зүйлтэй цагдаа нар байх ёстой байх.

    Хариулах
  • 139.5.218.179
    16 цагийн өмнө

    Ийм дуудлага авсан бол бэлтгэлтэй очих хэрэгтэй байх.Аз болж амжаагүй бол цагдааг хараад л үсэрч бншт, чимээгүй ордог ч юмуу доор дэвсгэртэй цагдаа нар байх ч юмуу Гэхдээ аз болж аврагдлаа

    Хариулах
  • 188.33.38.51
    23 цагийн өмнө

    Mundur tsagdaa yumaa .Bayar hurgej ajiliin undur amjilt Eruul enh sain saihan buhniig husen eruue.

    Хариулах
  • 66.181.184.146
    Өчигдөр

    Мундаг юмаа.Сошилаас ийм гэгээлэг хайр татсан сайхан юм уншаад энерги аваад гоё бна.Сайхан хүү байна .Буян нь бум түм болтугай.

    Хариулах
  • 66.181.191.207
    Өчигдөр

    Өө ямар гэцүүтэй юм бэ? яагаад энэ цагдаа явах замд нь саад болж байгаан явуулчихгүй сэтгэцийн өвчтэй хүчирхийлэлд өссөн эм байна.Аав нь ээж нь ая тухтай орчинд өсгөсөнгүй шүү

    Хариулах
    • 202.126.89.169
      Өчигдөр

      Tsagdaa nar huniig uheg geed orhidog hmus bishee

  • 202.9.46.226
    Өчигдөр

    Mundag zaluud ajliin amjilt husie

    Хариулах
  • 122.201.25.246
    Өчигдөр

    Та нар цагдааг үзэн яддаг ялангуяа УИХ-,ын жагсаалтаар нэр дэвшисэн гишүүдэд цагдаа яргачин шиг харагддаг байх тэгвэл ийм залуучууд байдаг юм шүү дээ.

    Хариулах
  • 202.131.236.138
    Өчигдөр

    Амиа хорлосон хүн аль ч тавиланд амар заяагаа үздэггүй гэдэг. Ар гэр амьтан ахдүүгээ бүх насаар нь тамд байлгах усан тэнэг хүний үйлдэл.

    Хариулах
  • 202.126.89.9
    Өчигдөр

    Амь наснаасаа уйдсан юм нууд хүнд гай тарьж бдаг нөхөр шиг юм тайга хэрэлдээ биз

    Хариулах
  • 66.181.191.70
    Өчигдөр

    Баяр хүргэе. Өөрийнхөө албыг сайн хааж, иргэний амь насыг аварсан танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Хариулах
    • 218.146.248.29
      14 цагийн өмнө

      Tsagdaad bayr hvrgie

  • 202.126.91.244
    Өчигдөр

    Ergvv hvvhen vheh muruuruu vhehgvi busaddaa Lai bolj bna.

    Хариулах
  • 103.212.162.206
    Өчигдөр

    Ийм сэтгэл зүйн асуудалтай үед нь тусламж үзүүлэх үйлчилгээ байдаг болов уу? Тухайн нөхцөлд амийг нь авраад өнгөрөх биш учир шалтгааныг олж, ахин үйлдэхгүй байхад нь туслах тусламж хэрэгтэй л санагдаж ба. Ахиад асуудал гарахад энэ залуу шиг туслах хүн олдох болов уу ?

    Хариулах
  • 202.70.37.117
    Өчигдөр

    Өө яасан мундаг үалуу вэ.баярлалаа.2 амь авөрчээ.бахархаж бна.

    Хариулах
  • 103.57.95.217
    Өчигдөр

    Сайн хүү. Амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Хариулах
  • 202.131.238.26
    Өчигдөр

    мундаг залуу байна өө

    Хариулах
  • 202.126.89.139
    Өчигдөр

    Ajildaa ezen bolson mundag tsagdaad bayar hurgie.

    Хариулах
  • 66.181.161.66
    Өчигдөр

    Нөхөр нь хамт таталцаж барьдаггүй юм бх даа

    Хариулах
    • 202.126.88.117
      Өчигдөр

      тийм сэтгэлзүйтэй хүнтэй байх маш хэцүү байдаг илжирсэн ногоо шиг нөхөр нь хүртэл ийм болдог, үйлдэл хийгээд нэмэргүй өөрөөр нь хаясан зөв байдаг цагдаа дуудаад хаях л хамгийн зөв арга эс бөгөөс тэр эмэгтэй нөхрийнхөө амийг авч байж л зүгэр болох байх. би үхэж үзсэн хүн бна

  • 103.57.94.131
    Өчигдөр

    Бахархам залуугийн хүн чанар, эр зоригт баярлалаа 2 хүний амь аварчээ үргэлж өөдөө байгээ

    Хариулах
  • 66.181.160.91
    Өчигдөр

    Mundag ymbe baharhaj bna ard tumniihee itgeliig aldalgui avilgal shudraga bus humuusees hol bgaarai

    Хариулах
  • 66.181.190.166
    Өчигдөр

    bayrllaa chamd vneheer baharham ajil hiideg mundag tsagdaa bna

    Хариулах
  • 98.212.14.43
    Өчигдөр

    Bayarlalaa!

    Хариулах
  • 122.201.31.146
    Өчигдөр

    Ямар зоригтой юмбэ. Буслын төлөө өөрийгөө хайрлахгүй байна гэдэг үнэхээр аймшигтай юмаа

    Хариулах
    • 66.181.179.190
      Өчигдөр

      Mundag zaluux bayf hufgiii