ЗУРХАЙ: Гэмтнийг шийтгэх, бүжиг наадам хийхэд сайн

Zuv.mn
2025/03/28

Үс засуулвал: Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх: 06.39-19.16
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Ус

Өнөөдөр аргын тооллын 3 сарын 28, баасан гараг. Билгийн тооллын 29, сугар гараг. Шувуун хушуут одтой, улаан бич өдөр.
Өдрийн наран 06 цаг 39 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам
хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө
хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна