Уул уурхайн бус төрийн өмчит компаниудыг "Эрчист Монгол" нэрийн дор нэгтгэж, Г.Амартүвшингээр удирдуулна

С.Гандэлгэр
2025/04/14

Уул уурхайн бус төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах үүрэгтэй байхаар "Эрчист Монгол" ТӨХХК-г энэ оны эхэнд байгуулсан. ТУЗ-д ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг болон хэд хэдэн яамны албан тушаалтнууд, ТӨБЗГ-ын төлөөллүүдээс бүрдсэн байна. Харин гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг томилжээ. 

“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХХК-ийн харьяанд байгаа компаниудын дийлэнх нь Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэгдсэн удирдлагаар хангаж, ашигтай ажиллуулах ажлыг тус компани хариуцах юм. Тэгвэл тус компанийг удирдан ажиллахаар болсон Г.Амартүвшинг танилцуулъя. 

Г.Амартүвшингийн 2023 онд мэдүүлсэн ХОМ-т жилийн орлого нь 141 сая, гэр бүлийн орлого нь 379 сая төгрөг байна. 6.8 тэрбумаар үнэлэгдэх дөрвөн орон сууц, хоёр авто зогсоолтой байна. Мөн 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 56 сая төгрөгийн хадгаламжтай, 549 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлжээ. 

“ЭРЧИСТ МОНГОЛ”-ын доор үйл ажиллагаа явуулах ТӨХК-иуд: 

 1.       “Дулааны II цахилгаан станц” ТӨХК
2.       “Дулааны III цахилгаан станц” ТӨХК
3.        “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК
4.        “Амгалан дулааны станц” ТӨХК
5.        “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК
6.        “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК
7.        “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК
8.        “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК
9.        “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
10.    “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК
11.    “Хөвсгөл дулааны станц” ТӨХК
12.    “Ховд дулааны станц” ТӨХК
13.    “Багануур дулааны станц” ТӨХК
14.    “Налайхын дулааны станц” ТӨХК
15.    “Дулаан шарын гол” ТӨХК
16.    “Улаангомын дулааны II станц” ТӨХК
17.    “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК
18.    “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК
19.    “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
20.    “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
21.    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
22.    “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
23.    “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
24.    “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
25.    “Эрчим хүчний үндэсний төв” ХХК
26.    “Диспетчерийн үндэсний төв” ХК
27.    “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК
28.   “МИАТ” ТӨХК
29.   “Монголын төмөр зам” ХК
30.   “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК
31.   “Улаанбаатар төмөр зам” ХНН
32.   “Автоимпекс” ХК
33.   “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК
34.   “Үндэсний давхар даатгал” ХК
35.   “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК
36.   “Биокомбинат” ХХК
37.    “Хөдөө аж ахуйн бирж” ХХК
38.    “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн технологийн цогцолбор” ХХК
39.    “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК
40.   “Төрийн орон сууцны корпораци”  ХХК
41.    “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК
42.    “Эрчис ойл” ХХК
43.   “Иргэний нисэхийн үндэсний төв” ХХК
44.   “Төрийн үнэт цаас хэвлэл” ХХК



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.188
    2025/04/14

    ene olon davhar baiguullaguudaa bazaad dargantsaruudiig n tsuuluh heregtei ym bn , 100 ymaand 60 uhana , bas neg HEG.n orlogch ymaa ch oroh hereg bhgui !

    Хариулах