“Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Архангай аймгийн Ара арена цогцолборт болж байна.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяраас зарим зүйлсийн талаар тодрууллаа.
Тэрбээр, Боловсролын чиглэлээр хангайн бүсийн өмнө тулгамдсан гол гол асуудлыг ярилцлаа. Нэгдүгээрт мэргэжлийн боловсролын асуудал хөндөгдөж байна. Тэгэхээр хотхон хэлбэрээр мэргэжлийн боловсрол олгох сургалт үйлдвэрүүдийг, эрдэмт шинжилгээний төвүүдийг байгуулах санал гаргалаа.
Энэ ч боломжтой гэж үзэж байна. Мөн Анагаах ухааны их сургуулийн харьяа Сувилахуйн сургуулийг байгуулж энэ есөн сард үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бид санхүүжилтийг нь шийдээд явж байна.
Сувилагчийн дутагдалд бүрэн орчхоод байгаа энэ үед энэ сургууль их ач холбогдолтой гэж бодож байна.
Одоогийн байдлаар 30 төсөл арга хэмжээ явж байна. Энэ 30 төсөл арга хэмжээгээ дуусгахад 25 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа. Үүнийг 2026 оны төсөвт суулгахаар ярьж байна. Үүнээс гадна боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд 88 мянган хүүхэд шинээр нэмэгдэнэ. Энэ чиглэлээр бид хангайн бүсэд 17 сургууль цэцэрлэгийн барилгыг шинээр барина" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна