УИХ-ын Төсвийн байнгын хороо Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн ОХУ, Казахстан, Беларусь, Армен, Киргизстан руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой болно. Тодруулбал
-29 нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн,
-60 нэр төрлийн арьс шир,
-204 ноос ноолууран бүтээгдэхүүн,
-73 нэр төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой юм.
Хариуд нь зөрүүлээд дээрх улсуудаас мөн ойролцоо нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах ёстой. Тиймээс энэ асуудал дээр экспортын өсөлт, дотоодын үүйлдвэрлэлийн уналт хоёрыг харж шийдэх шаардлага тулгарч байгаа бөгөөд экспорт тал дээр эхний ээлжид Монголын аж ахуйн нэгж, экспортлогч байгууллагууд жилд ойролцоогоор 16.6 сая ам.долларын гаалийн татвараас чөлөөлөгдөнө гэж тооцож буй. Гэвч дотоодын үйлдвэрлэлд цохилт болно гэдэг дээр болгоомжтой хандах хэсэг мөн байгаа юм.
Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ үеэр “1990-ээд оны эхэн үед энэ хоёр улс манайхыг “Та нар хувцас, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээрээ, танайх шатахуун, газрын тосны бүтээгдэхүүнээрээ хангая” гэж тохирсон. Тийм учраас ОХУ өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд өндөр татвар тавьсан. Манай савхин хувцас, арьс шир, ноолуур гээд бүгдэд нь өндөр татвар тогтоосон. Энэ байдлыг өөрчлөх боломж гарч байгаа бол тэрийгээ л сайн яримаар байгаа юм. Бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Нэг улсаас хараат болсноо ерөөсөө тоохгүй юм. Тэгсэн мөртлөө бусадтай нь найзалъя гэхээр болгоомжлоод хэвтчих юм” хэмээн талуудад анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.82
Наад зөрүүд ацнууд хаашаа хараад хэвтчихээд байгаан дээшээ доошоо хажуу гэх мэт худалдаа хийвэл хийчий
Хариулах