УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Нийгэм өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгаа билээ. Нийгмийн талцал хуваагдлыг бодох хэрэгтэй. Гол нь бид улс эх орны аюулгүй байдлыг бодох хэрэгтэй. Иргэдийг талцал хуваагдалд хүргэж байгаа нь өөрөө энэ санал хураалт мөн үү гэвэл мөн.
Ерөнхий сайдыг дэмжиж байгаа нэг тал байхад нөгөө талд нь жагсаад үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг хэсэг байгаа. Аль аль талаа бодож тэнцвэртэй шийдвэр гаргаж байх ёстой. Хүн болгоны үзэл баримтлалыг бид дэмжих ёстой.
Аль нэг үзэл бодлоо илэрхийлж байгааг нь бид нар буруушааж, эсэргүүцэх ёсгүй. Тэр агуулгаараа нууц санал хураалт явуулах нь зүйтэй гэсэн горимын шийдвэр дэмжигдээд байнгын хороон дээр санал хураалт явсан гэж бодож байна" гэлээ.
ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.47
хагас үхэж хагас жирэмсэн бол гээд байгаа юм уу энэ гишүүн, мах ч биш булчирхай ч биш хачин итгээд вэ
Хариулах