УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдаас өргөн барьсан бодлогын тодорхой асуудлаар улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, “Яг одоо энэ хурлийн ирцийг иргэд олон нийт маш сайн хараасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ хуралд ирцээ бүртгүүлж ирээгүй гишүүд бол ацан шалаатай, аль ч талд гарч чадахгүй байгаа, ялсных нь талд орно гэсэн алцганасан гишүүд байгаа гэдгийг цохон тэмдэглэмээр байна.Хоёрдугаарт би энэ танхимд орж ирсэндээ маш их харамсаж байна.
Уг нь би хийж бүтээгээд алах юм байх гэсэн чинь энэ дотор чинь зүгээр л багцалсан монгол улсаа тонон дээрэмддэг мафи бүлэглэлийн эрх ашиг болсон тэдний хандив мөнгөөр орж ирдэг олонтой ийм л газар байсан юм байна.
Тэгээд би өдөртөө олдог инфлүүсэрийнхээ цалинг сард хоёр хувааж авч байж, одоо би хулгайч нарын нэг болоод дуудуулаад явж байна. Монголын их хурлыг миний ажигласнаар гурав хувааж болж байна.
Эрх ашгийн талд үхэн хатан үйлчилж байгаа ард түмэн болоод УИХ-ын гишүүд, юу ч мэдэхгүй дунд нь гайхаал тээнэгэлзээд аль нь зөв юм болоо гээд гайхаж байгаа УИХ-ын гишүүд болон ард иргэд, Засаг төр тогтвортой байгаасай гэсэн УИХ-ын гишүүд болон ард иргэд гэсэн ийм л гурван төрөлд хуваагдаж байна.
Та нар "Шанел"-ийн цүнх хараад л гайхаад байх юм. УИХ-ын гишүүд дотор шанелийн цүнхгүй ядуурчихсан, гуйлгачин амьтан байгаа юм уу” гэлээ.
ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.50
Балиар бүдүүн авгай зайлаа хэлж байгаа юм нь захын лангуун дээр зогсдог хүүхнүүдээс дор
Хариулах172.56.2.235
Хүнийг ингэж хэлж болдиймуу үнэнийг л хэлж байна
119.40.98.153
Чи хүн шоолдог хэн гээчив? Амнаас чинь гарч буй муухай үгнүүдээс чинь л харахад чи Нарагийн хөлний чигчий хуруунд ч хүрэхгүй амьтан байна
59.153.86.21
...яг л үнэнийг хэлсэн бнам Нара
Хариулах