Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ирж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Би Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш одоогийн парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Засгийн газар, Ерөнхий сайдыг бүх талаар дэмжлээ. Нэг удаа парламент, Засгийн газрын талаар ярьж байгаагүй. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд зовлон жаргалыг нь мэднэ.
Одоогийн Ерөнхий сайдыг сургаж, хүмүүжүүлсэн хүний хувьд хүндэтгэлтэй хандаж, хайрлаж хамгаалж ирсэн. Өнөөдөр та бүхэнд хандаж хэд, хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлье.
Нэгдүгээрт, хүн засаглахгүй, хууль засаглана. Анх хэлсэн энэ үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентийн засаглал. Тийм учраас парламентийн засаглалыг боловсронгуй болгохын төлөө ажиллаж, дэмжиж ирсэн.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгч бүх эрх мэдлээсээ татгалзсан. Үүнийг би МАН-ын дарга байхдаа хийсэн хүн. Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын гишүүдээ томилдог болсон. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглалд шилжүүлсэн. Авлигатай тэмцэхэд чухал гэж үзээд шударга ёсыг сахиулах үүднээс өгсөн. Би энэ ажлыг өөрөө хийсэн.
МУ-ын Ерөнхийлөгч ШЕЗ-ийг байгуулаад шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр томилохгүй байгаа. Парламентаар ороод томилуулдаг болсон. Өнөөдөр төрийн тэргүүн засаг төрөө дарамтлах боломж байхгүй. Ерөнхийлөгчийн хүч гэвэл ард түмний сонгосон сонголтоос өөр зүйл үлдээгүй.
Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойгоор, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг үгийг би хэлсэн. Сая албажуулж, нүүр хуудастаа дахин тавьсан. Манай ард түмний сонголт бол парламентын засаглал, ардчиллын баталгаа. Тийм учраас Ерөнхийлөгч цаашид ч парламентын засаглалыг дэмжинэ.
Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор хэлье. Би өөрийгөө дахин зургаан жилээр огт сонгохгүй. Намайг хэн дахин сонгоод байгаа юм бэ. Яагаад өнөөдрийн үйл явдал Ерөнхийлөгчийн засаглал гэдэг тэс ондоо юм руу явж, ард түмний толгойг эрүүлэхэд хүрэв. Би зарчим ярьж байна шүү.
Би энэ хоёр даргад зарчимтай бай гэж хүүхэд байхаас нь захиж ирсэн. Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж одоог хэр найдаж байгаа.
Гуравдугаарт, Монголын байгалийн баялгийг хууль бусаар хулгай хийж авсан нөхөд буцааж өгөх ёстой. Энэ бол ард түмний өмч.
Дөрөвдүгээрт, залуус тодорхой шаардлага тавьж байхад энд юу яриад байна вэ. Асуудлаа тодорхой болго. Парламент ард түмэндээ хариу өгөх ёстой
Удирдагч хүн ард түмний эв нэгдлийг тэргүүнд тавих ёстой. Уучлалт гуйж чаддаг, үнэнээ хэлдэг байх ёстой. Би албан тушаалаа хэзээ ч худалдаж байгаагүй. Би улс орноосоо хэзээ ч урваж байгаагүй. Би Ерөнхийлөгчийн сэнтийг гадныханд 50 сая вонноор зарж байгаагүй шүү. Би таван нам дамжиж амьдраагүй. Би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Би эх орондоо хайртай.
Ард түмнийхээ үгийг сонс. Олны шударга ёсыг хүсэмжилж байгаа хүслийг хангахын төлөө явна. Хамтарсан Засгийн газар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал дэмжсэн. Яагаад тарж байгааг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй
Асуудлаа шийд, ард түмэн харж байгаа. Хэрвээ та нар ард түмнээ сонсохгүй бол өөрөөр ярьж мэдэхээр байна шүү. Ард түмнийхээ талд зогс, эр зоригтой бай. Алдаа гаргасан бол асуудлаа шийд. Ард түмнийг битгий талцуул. Нөхцөл байдлыг харж байгаад шаардлагатай бол дахин үг хэлнэ. Би ганцхан ард түмний итгэл найдвар алдрах вий гэхээс айдаг” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.201
энэ авч чадахгүй ээ авах гээд ярьж үзэж бсан ЕС даа хөөгөөд явуулчихаад
Хариулах202.126.89.241
ёрөнхии сайдаа соль ч гэсэнгүй больч гэж хэлсэнгүй бөөрөнхиилөөд амиа аваад гарлаадаа хог юмаа иим ёрөнхиилөгч байх ч гэж дээ
Хариулах73.252.233.189
Маш товьч тодорхой хоёрдмол утгагүй хэллээ. Мушгиачууд мушгиад эхэлнэ дээ
Хариулах45.117.34.124
Огцор л гэлээ
Хариулах