УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж шийдлсэнээр Хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Ингэснээр шинэ Засгийн газрыг э мхлэн байгуулах үйл явц эхэлж байгаа бөгөөд хэрхэн явагдах талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно
Одоо үүссэн нөхцөл байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 44.2 дугаар зүйлээр зохицуулдаг.
МУҮХ-ийн 44.2 “Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно”.
Дараагийн Ерөнхий сайдын нэр МАН-ын Бага хурлаас орж ирнэ
Дараагийн Засгийн газрыг байгуулах Ерөнхий сайдын нэрийг 2024 оны сонгуульд ялалт байгуулсан МАН УИХ-д оруулж ирнэ. МАН-ын хувьд, энэ эрх намын төлөөллийн төв байгууллага болох Бага хуралд хадгалагддаг. Түүнчлэн, Засгийн газрыг Хамтарч байгуулах эсэх /АН-аас бусадтай нь хамтрах боломж байгаа/ улс төрийн шийдвэрийг гаргах эрхтэй.
МАН-ын Үндсэн дүрмийн үндсэн дүрэм /Бага хурлын эрх, үүрэг/
20.3.4. УИХ-ын Сонгуулийн үр дүнд “Эвсэл”- ийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;
20.3.5. “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах”
Дараагийн Ерөнхий сайд ажлаа хүлээж авч, Засгийн газраа эмхлэн байгуултал өмнөх Засгийн газрын сайд нар үүрэг гүйцэтгэнэ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан ёсоор, дараагийн ЗГ эмхлэн байгуулагдтал өмнөх ЗГ-ын сайд нар ажлаа үргэжлүүлэн хийж, төрийн ажлын төасралтгүй, найдвартай явах боломжийг хангана.
Засгийн газрын тухай хуулийн 21.6.Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ.
Шинэ Ерөнхий сайд ЗГ-ын бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн зурж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр шинэ сайд нарыг томилно
Шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газраа байгуулахдаа хэрвээ бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөхөөр бол Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Одоогийн байдлаар Засгийн газар нь 23 сайдтай юм
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, 23 дугаар зүйл. Ерөнхий сайдын бүрэн эрх
1. Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1/ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2/Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана;
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна