Энэ сарын 1-нээс 2-нд шилжих шөнө ДЦС III ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор гал гарч, нэг хүн амиа алдсан харамсалтай осол болсон билээ. Уг ослын улмаас станцад гал түймэр гарч, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид унтрааж, дахин хүний амь нас үрэгдэх эрсдлийг зогсоосон байдаг. Тэгвэл энэхүү осолтой холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээхэн бэлэн гэдгээ Эрчин хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын Чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. Хурлаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж шийдсэнээс Засгийн газар огцорсон юм.
Гэсэн ч тэрбээр дараагийн сайд томилогдтол ажлаа үргэжлүүлэн хийх бөгөөд осолтой холбоотой ямар ажил хэрэгжүүлэх нь сонирхол татаж байна. Учир нь, станцын удирдлагууд ослын талаарх мэдээллийг гадагш нь задруулахгүйн тулд тухайн үед ажиллаж байсан ажилтнуудын гар утсыг хураан авч, ажлын байрнаас нь гаргалгүй хорьж байсан гэх ноцтой мэдээллийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн чуулганы танхимд хэлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
93.229.88.66
Ene medleggui buduuleg gar dalimaar ni chadahgui ajlaa uguud zugtah geed bayarlaj bgaa bh
Хариулах202.9.47.56
Энэ увсын мангарийг эрчим хүчний сайдаас огцруулахгүй бол цахилгаан хязгаарлаж дарамтлаад хэцүү байна.
Хариулах