-Ж.Золжаргал намаа Засгаас хөөгдөх, Б.Мөнхсоёл дэмжлэггүй болгох эхлэлийг тавьчихав уу-
УИХ өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхтэй зэрэгцээд нэгэн содон үйл явдал болсон нь УИХ дахь ХҮН намын төлөөлөл Б.Мөнхсоёл намаасаа гарч байгаагаа зарласан явдал байв.
Тэрбээр чуулганы хуралдаан дээр Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж, үг хэлсэн юм. Үүнээс үүдэлтэйгээр намын удирдлагуудаас “Буруу ярилаа” гэж дарамталсан учир шийдвэрээ гаргаж байна гэдэг тайлбарыг тэрбээр хэлсэн. Мөн “Намд ямар ч ардчилал байхгүй. Дарга нар нь хэрэгтэй үедээ гишүүдээ налж, бусад үед огт тоодоггүй. Дарамт шахалт үзүүлдэг. Үр хүүхэд рүү чинь орно” гэж ч заналхийлсэн. Хамгаалалт хүсэж байна" гэх ноцтой мэдээллийг өгсөн.
ХҮН нам бол шинэ Үндсэн хуулийн гол ололт гэгдэж буй 126 гишүүнтэй УИХ дахь гурав дахь том нам. Либерал, барууны чиг баримжаатай тул дэмжлэг сайтай, тэр ч утгаараа сонгуульд боломжийн оролцож, найман суудал авсан улс төрийн хүчин. Гэвч намын дарга Т.Доржхандын хэлсэн шиг институци болох болоогүй байгаа нь Хамтарсан Засгийн газартай холбоотой өрнөсөн үйл явдлын үеэр ил гарав уу гэж харагдана.
Тодруулбал, ХҮН намаас сонгуульд тойрогт нэр дэвшээд ялсан хоёр гишүүний нэг Ж.Золжаргал “Огцрох амархан” жагсаалыг дэмжиж гарын үсэг зурснаар намаа Засгаас хөөгдөх нөхцлийг бүрдүүлсэн. Энэ үл ойлголцлыг нь МАН дор нь ашиглаж, Бага хурлаас хамтын гэрээг зөрчсөн намыг Хамтарсан Засгийн газраас гаргах тогтоол батлахдаа намын нэр дурдаагүй юм.
Хэдийгээр гал өнөөдрийг хүртэл АН руу чиглэсэн ч МАН-ын гишүүдийн хэлж буй “Хамтарсан Засгаа огцруулах гэрээнд гарын үсэг зурсан” гэх шалтгаан асуудал ХҮН намд ч хамаатай гэдгийг харуулж буй.
Нэг бол Хамтарсан Засгаа авч үлдэх, бүтэхгүй бол эвтэйхэн байж байгаад хариуцсан салбараа сайн авч явсан гэдэг шалтгаанаар шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллах /МАН-ын Бага хурлын үеэр АН-ыг гаргаж, ХҮН-ийг үлдээх хувилбар яригдсан/ ацан шалаатай үед нь Б.Мөнхсоёл гарч ирээд ярихдаа Хамтарсан Засгийн газрыг шүүмжилж, түүндээ тэгэхээс тэгэх гэсэн мэт П.Наранбаяр сайдынхаа салбарыг дурдчихсан нь ХҮН-ий дарга нарын уурыг хүргэсэн бололтой.
Асуудлыг харах өөр нэг өнцөг бий нь, ХҮН нам сонгуулийн үеэр “Эм Си Эс” компаниас их хэмжээний хандив авсан болох нь саяхан олон нийтэд ил болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар ХҮН нам 1 тэрбум 95 сая төгрөгийн хандив цуглуулсан. Үүний 1 тэрбум 45 сая төгрөгийг нэг компанийн 37 охин компаниар дамжуулан авсан. Тус 37 охин компани нь М Си ЭС-ийн хамаарал бүхий охин компаниуд байсан. М Си ЭС охин компаниудтайгаа нийлж ХҮН намын сонгуулийн санхүүжилтийн 98 хувийг босгосон. Эдгээрийг аудитын тайлангаас харсан” гэж мэдэгдэж, ХҮН намын дарга Т.Доржханд энэ мэдээллийг баталсан ч нөлөөнд нь орохгүй хэмээсэн байдаг.
Үнэхээр ч тэрбээр Хамтарсан Засгийн газрыг авч үлдэхийн талд эцсээ хүртэл зогссон бол намынх нь зарим гишүүд өөрөөр ажилласан. Тодруулбал, Ж.Золжаргал гишүүн намын бодлогоос зөрснөөрөө намаа Хамтарсан Засгийн газарт орон зайгүй болгосон бол Б.Мөнхсоёл гишүүний гаргасан үйлдэл, илэрхийлсэн санаа институцийнх нь хувьд эргэлзээ төрүүлж орхилоо.
Энэ үйл явдлууд үнэхээр нам дотроо дотоод ардчилалгүй байсных нь шийтгэл үү, эсвэл гишүүд нь гаднын нөлөөлөлд орсны илрэл үү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Ямар ч байсан ХҮН нам хоёр гишүүнийхээ үйлдлээс болж улс төрийн түвшинд ч, иргэдийн хувьд ч муухай харагдаж эхэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.97
Яаж ч улстөржүүлэх гээд нэмэргүй … Золжаргал гишүүний зөв шүү!!!
Хариулах93.229.88.66
MSC. n MAN.n hun ymaa da T.Dorjhand ni hud gar baih ni ee
Хариулах202.21.104.2
савандаа багтахгүй ааш араншинтай нь өшиглөгдөн хөөгддөг байгалийн жам бус уу
Хариулах66.181.183.220
1 хүний нам бсын бн лээ
Хариулах66.181.180.136
Үгүй дээ Хүн намыг сохор зоосны төлөө нүдээ ухаж өгөхөд ч бэлэн халтайсан нэг нөхөр унагасан.
Хариулах