ХУУЛЬ: Дараагийн Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар АЖЛАА ХИЙНЭ

С.Гандэлгэр
2025/06/03

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас хэлэлцэж, 82 гишүүн санал хураалтад оролцож, олонх дэмжээгүй. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох юм. Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд дээрх асуудлыг тодорхой зохицуулсан байдаг. 

Засгийн газрын тухай хууль 

 4 дүгээр зүйлийн 2. Ерөнхий сайдыг огцруулах, шинээр томилох, чөлөөлөх болон Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйл, Дөчин дөрөвдүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Үндсэн хууль

Тэгвэл Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйл. 2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Дөчин дөрөвдүгээр зүйл. 1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Эндээс харвал Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсон бөгөөд дагаад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Харин дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох юм. 

Мөн Үндсэн хуулийн 21 дүгээр зүйл. 1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.

Харин энэ заалтаас харвал дараагийн Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно гэсэн үг.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.72
    2025/06/03

    БАЯЛАГИЙН ХУЛГАЙЧ, ХАРАЛГАН МАСС, СОШИАЛ 3 МОНГОЛЫН ТӨРИЙГ ЗАХИРАХ БОЛСОН НЬ ЭМГЭНЭЛ....

    Хариулах
  • 122.201.31.31
    2025/06/03

    Тун харамсалтай энэ улсад мөнгөтэй улс эх орноо тонон дээрэмдсэн хүмүүс ялдын бнаа

    Хариулах