Хамтарсан Засгийн огцорсноор ХҮН намын байдал тодорхойгүй үлдсэн бол АН, МАН-ын хамтын ажиллагаа дууссан билээ. Ингэснээр тус хоёр намын хооронд Хамтарсан Засгийн газар байгуулсантай холбоотойгоор байгуулсан бусад түвшний хамтрал ч үгүй болж, томилгоонуудыг буцаах ажил эхэлж байна.
Хоёр нам хамтрахдаа томилгоог Засгийн газраас гадна УИХ-ын түвшинд ч хадгалахаар болсон бөгөөд сүүлд энэ асуудал орон нутаг руу ч халдсан юм. Өөрөөр хэлбэл, дээрээсээ доошоо бүх түвшинд томилгоо албан тушаалын хуваарилалт дээр тохирсон байсан. Гэвч энэ найран дундаа орсон байдал нь эцэстээ Хамтарсан Засгийн газрыг татаж унагах гол шалтгаан болсон гэдгийг МАН-ын Бага хурлын шийдвэр ч харуулсан, сүүлд Ерөнхий сайдын илэрхийлсэн байр суурь ч нотолсон.
Энэ байдал нь нэгэнтээ Засгийн газрыг унагах шалтгаан болсон учир одоо засах ёстой. Өөрөөр хэлбэл, АН-ын томилгоонуудыг буцаах ёстой бөгөөд энэ ажил УИХ-аас эхэлнэ гэсэн мэдээлэл байна.
Тодруулбал, Ардчилсан намын бүлгээс томилогдсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нарыг чөлөөлж, орны хүмүүсийг нь тавина гэсэн мэдээлэл байна.
Бусад томилгооны асуудал Шинэ Засгийн газрын бүтэц тодорхой болсны дараа шийдэгдэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.97
Босоо Ганбаатар лав энэ том байнгын хороог аваад явж чадах хүн биш шүү! Яахав маш сайн шүүмжлэгч гишүүн байж бол чаднаа …
Хариулах66.181.178.252
Зөв. АН-ын бүх төрийн албанд орсон хүмүүсийг хөөж явуул
Хариулах