АН-ын олон давтмааргүй онцгүй үйлдэл

Zuv.mn
19 цаг 38 минутын өмнө

-Сонгуулиар “Сонгогчийн санал гээгээгүй” АН санал хураалт дээр сонгогчийнхоо эрх ашгийг гээлээ-

УИХ Ерөнхий сайдаас өргөн барьсан итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцэх үеэр АН санал хураалтад оролцоогүй билээ. Тус нам чуулганы өмнө бүлэг дээрээ нууц санал хураалт явуулж, олонх нь санал хураалтад оролцохгүй гэж шийдсэнээрээ болсон юм.

Ингэх болсон гол шалтгаанаа санал хураалт нууцаар явчихвал дараа нь хардлага үүсэж, намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлнө гэдэг байдлаар тайлбарласан байдаг. Тодруулбал, нэгэнтээ Хамтарсан Засгийн газраас гарах нь тодорхой учраас хэл амнаас хол байх нь дээр гэж шийдсэн. Гэтэл УИХ-ын гишүүний ард сонгогчид бий. Тэдгээр сонгогчдынхоо эрх ашгийг бодолцолгүй асуудалд хандав.

Монголчууд иргэн хүнийхээ хувиар улс төрийн эрхээ эдэлж, итгэл үнэмшил /төлөөллөө төрд илгээж байгаа гэдэг талаас нь харвал итгэл найдвар гэвэл илүү ононо/, саналаа тогтолцооны золиос болгож гээгдүүлэхгүйн тулд пропорциональ тогтолцоог сонгосон. Энэ тогтолцоогоор АН 42 суудал авч, Парламентын 33.3 хувийг бүрдүүлсэн. Энэ бол Парламентаас гарах бүх шийдвэрт нөлөөлөх хэмжээний суудал. Энэ суудлаар дамжуулж тэднийг дэмжсэн иргэд Монгол Улсынхаа Парламентаас гарах бүх шийдвэрт оролцох эрхтэй болсон гэсэн үг. Гэтэл энэ эрхээ эдэлж чадсангүй.

Харин бусад намууд маш өндөр ирцтэй оролцож, 86-гаас 84 гишүүний ирц бүрдүүлж, ирсэн нь бүгд санал хураалтад оролцлоо. Санал хураалтыг нууцаар явуулсан нь учир дутагдалтай ч тэдгээр гишүүдээрээ дамжуулаад сонгогчид улсынхаа асуудлыг шийдэлцсэн гэсэн үг.

Харин АН-д санал хураалтыг илээр хураахыг шаардах, улмаар саналаа өгөх боломж байсан ч ашигласангүй.

Санал гээхгүй тогтолцооны үр шимийг хүртэж Парламентад орж ирсэн улс төрийн намууд чухал асуудал дээр санал өгсөн сонгогчийнхоо эрх ашгийг гээгдүүлдэг жишиг дахиж бүү давтагдаасай.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.35.6
    2025/06/05

    ЭРГЭЖ УУЛЗАХАД ЭЭЖ САЙХАН,ЭРГҮҮЛЖ МӨЛЖИХЭД ХҮЗҮҮ САЙХАН,АН_ЫГ Л МӨЛЖИЖ СУУНА УУ? МАН_ЫНХААН

    Хариулах
  • 202.9.46.195
    15 минутын өмнө

    Иргэн Ер нь бол Цаасаар санал өгөх нь зөв.Муухай харагдаж бэ.

    Хариулах
  • 66.181.185.103
    16 цагийн өмнө

    МАН-н новшийн үйл ажиллагааг яагаад АН наагаад буруутгаад бгаа юм. Харин ч хамтарсан засагт ажиллах багахан хугацаанд маш чухал шийдвэрүүдийг гаргаж томоохон төслүүдийг хөдөлгөж чадлаа ш дээ. Өөр яах бсан юм.

    Хариулах
  • 66.181.187.15
    16 цагийн өмнө

    АН г сөрөг хүчнээр сонгосон тэр дагуу сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэсэн

    Хариулах
  • 64.119.30.210
    17 цагийн өмнө

    Данх лалартсаныхаа хариуг л авсан. Өөх асуудал байхгүй. Цаашид Данх АН тай нийлж чадвал ЕС-г томилуулахгүй байх бүрэн боломжтой

    Хариулах
  • 59.153.114.158
    17 цагийн өмнө

    Tatgalzsand tootsogdono. Iimhen ym oilgohgui ymar teneg setguulch ve

    Хариулах
    • 45.117.34.124
      15 цагийн өмнө

      Бүлэг дээрээ хайрцагласан гээд байгаа юм биш үү