П.Наранбаяр: Олон улсын инженерийн сургууль байгуулж, жилдээ 3000 гаруй инженер нэмж бэлдэж гаргана

М.Маралмичид
2025/06/04

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Боловсролыг дэмжих жилийг бол үргэлжлүүлж ажиллана. Энэ нь улам эрчимжээд сайжраад явна гэсэн үг. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд багшийн чадавхыг дээшлүүлэх, дутагдлыг арилгах, багшийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх түүний зэрэгцээ сургуулиудын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх тэр дундаа 2030 он гэхэд сурагчдын тоо 88 мянгаар эрс нэмэгдэнэ. Үүнд зориулсан 108 сургууль, 95 цэцэрлэгийг одоогоос барьж байгуулах хөрөнгийг шийдвэрлэхээр ажиллаж байна. 2026, 2027 оны төсөвт хөрөнгө оруулалтыг нь суулгана. Нийслэлийн удирдлагуудтай хамтраад нийслэлд байгуулах сургуулиудын газрын асуудал, байршлыг тодорхойлохоор ажиллаж байна.
Түүний зэрэгцээ ШУТИС-ын харьяа Олон улсын инженерийн сургуулийг Өвөр Монголын Аж үйлдвэрийн сургуультай хамтарсан сургуулийг "Хүннү" хотхонд албан ёсоор байгуулах шийдвэр гаргалаа. Боловсролын ерөнхий хуульд олон улсын хамтарсан сургуулийг Засгийн газрын тогтоолоор байгуулахаар заасан байдаг. Үүний дагуу Засгийн газар тогтоол баталлаа. Ингэснээр жилдээ 3000 гаруй инженер нэмж бэлдэж гаргана" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.