Н.Энхбаяр: Тэрбум мод хөдөлгөөн цагаа олсон зөв арга хэмжээ болсон

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 31 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.

Уг арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас чуулган уулзалтын цар хүрээ, ач холбогдлын талаар цөөн хором ярилцлаа.

Тэрбээр "Хүн байгалиа хамгаалах үндсэн үүрэгтэй. Дэлхий даяар байгаль орчны өөрчлөлтөд анхаарал хандуулж байна.

 Тэрбум мод хөдөлгөөн цагаа олсон зөв арга хэмжээ болсон. Энэ санаачилга цаашид өргөжих байх. Тэрбум мод хөдөлгөөн байгаль орчинд олон эерэг өөрчлөлтийг авчирна гэж итгэж байна" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.222
    2 цагийн өмнө

    Энхбаяр аа. Ийм юм ярьж битгий доошоо ор.

    Хариулах
  • 66.181.185.222
    Өчигдөр

    Энхбаяр гэнэт л тэрбум мод дэмжээд юу болов оо? Хүүхдээ сайд болгох гээд байна даа.

    Хариулах