Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газар УИХ дотроосоо явах нь зөв болов уу

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 35 минут

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо намын төв байранд хуралдаж эхэллээ. Хурлын өмнө Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Улс орны эдийн засгийн байдал хүндхэн, байна. Экспортын орлого, улсын төсвийн орлого бүрдэхгүй байна. Нийгэмд улстөрд ч гэсэн  шударга бус байдал их байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүн биш хууль засаглана" гэж хэлсэн. Энэ зүйл орхигдож, өнгө үзэмжээр асуудал хэмжигддэг болсон. Энэ бүгдээс эхлээд хэлэлцсэний дараагаар хүнээ ярих болов уу. Би Засгийн газарт орж ажиллахгүй. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хүн учраас улс төрөөс явахгүй.

Шинэ Засгийн газар УИХ дотроосоо явах нь зөв болов уу. Сайн ажилласан сайд гэж харагдахгүй байна. Одоо намын эв нэгдэл чухал байна" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 168.140.243.237
    10 цагийн өмнө

    Энэ авилгачин болиосой Битгий нам нь сонгоосой

    Хариулах
  • 176.3.181.57
    22 цагийн өмнө

    Энэ хазгай хэлт одоо больвол яасан юм бэ!

    Хариулах