Монгол Улсын 34 дэхь Ерөнхий сайдын нэр өнөөдөр тодорно

Х.Батсайхан
7 цаг 18 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт  хуралдаж, намын Бага хурлыг өнөөдөр /2025.06.09/ товлосон. Энэ дагуу өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдаж, Засгийн газрыг тэргүүлж ажиллах нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэнэ. Мөн дангаар засагдах, бусад нам эвслүүдтэй хамтрах эсэх улс төрийн шийдвэрийг гаргана.   

МАН-ын Үндсэн дүрмээр бол Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх, Эвслийн Засгийн газар байгуулах эсэх улс төрийн шийдвэр гаргах эрх намын төлөөллийн төв байгууллага болох Бага хуралд хадгалагдана гэж заасан байдаг.

Хурлаас зохих шийдвэрүүдийг гаргасны дараа шинээр бүрэлдэх Засгийн газрыг тэргүүлж ажиллах Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх юм. 

Нэр дэвшигчдийн тухайд, Ерөнхийлөгч өөрийн хүрээллээсээ хэн нэгнийг томилно гэсэн таамаг явж буй. Тодруулбал, Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Жавхлан, Н.Учрал нарыг томилох асуудал яригдаж буй. Харин тэдний эсрэг Г.Тэмүүлэнг заалнаас нэр дэвшүүлнэ гэсэн яриа өнгөрөгч амралтын өдрүүдэд гарсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.187
    5 цагийн өмнө

    Элдэв юманд нэр холбогдоогүй нэр нь цэвэр Г.Занданшатар нь арай дээр юм байна даа. Амарбаясгалан бол нүүрсний хулгайчийн нэрс дотор цохиж яваа.

    Хариулах