МАН-ын Бага хурлын гишүүн Х.Ганхуягаас шинээр хийгдэх Ерөнхий сайдын томилгооны асуудлаар байр суурийг нь сонслоо.
Тэрбээр “Парламент, парламентад суудалтай улс төрийн намуудтай ажиллаж чаддаг, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг том зургаар нь харж чаддаг хүн байх ёстой болов уу. Өмнөх Засгийн газрыг эхлүүлсэн төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэг гарах байх.
Ямар хүн орж ирэхийг мэдэхгүй байна. Өмнө авсан мэдээллээр бол Парламентаас орж ирэх болов уу гэж харж байна.
Г.Занданшатар даргын тухайд өмнөх Парламентыг сайн удирдсан, Үндсэн хуулийн өөрчлөлтөд үүрэгтэй оролцсон хүн. Хүний хувьд бол дэмждэг. Парламенттай ажиллахад жаахан хүндрэлтэй байх болов уу гэж бодож байна.
Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа бодлогыг үргэлжлүүлээд явах нь зүйтэй. Тэгэхгүй бол хайран нэг жил болно. Тийм учраас өнөөдөр Бага хурал шийдвэрээ гаргаж, дараагийн Засгийн газрыг шуурхай байгуулах боломжийг бүрдүүлж өгөх ёстой” гэж ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.106
Пялдага бацаан уу? сайдад горилж байна уу? ингэж хэлсэн юм чинь чи сангийн сайдад чаах юм уу?
Хариулах