Ч.Хүрэлбаатар: АН-ын “Хүчтэй сөрөг хүчин” статусыг үргэлжлүүлэх нь эрүүл процесс

Х.Батсайхан
5 цаг 56 минутын өмнө

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Удирдах зөвлөлийн гишүүд Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ. Өөр нэр байхгүй. Ганцхан нэр Бага хурал руу оруулна. Мэдээж, МАН ардчилалтай нам учраас заалнаас нэр дэвшигч гарч ирэх боломж нээлттэй.

Шинэ Засгийн газрын тухайд, Монгол Улс 2016 оноос хойш анх удаа хүчтэй сөрөг хүчинтэй болж байна. Тэгэхээр Ардчилсан намыг сөрөг хүчний байр сууринд нь хэвээр байлгасан нь зөв. Энэ бол эрүүл процесс л доо. Харин Засгийн газрын гишүүдийг Парламентаас оруулж ирэх нь зөв болов уу гэж бодож байна.

Шинэ Засгийн газрын хийж, хэрэгжүүлэх ажлын тухайд төсвийн зарлагыг багасгах ёстой. Засгийн газрын яам, сайд нарынхаа тоог цөөлөх ёстой гэдэг саналаа УЗ-ийн хурал дээр хэлсэн. Бүтээмжийн менежер энэ тэр гэсэн илүү дутуу орон тоогоо болох хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.78
    4 цагийн өмнө

    ЗШатар бол гар цэвэр,нэр цэвэр, авилагчдаас ангид хүн учир төр төвхнөх, мега төслүүд ургашлахад түлхэц өгнө.МАН одоо л нэг зөв зам руу гаа орох нээ

    Хариулах