Дотроос авсан ШИПИ: 70-аад он vs 80-аад он

Х.Батсайхан
5 цаг 11 минутын өмнө

-Заалнаас Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн, С.Нэргүй нэр дэвшсэн ч Г.Тэмүүлэнгээс бусад нь нэрээ татжээ-

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Бага хурал руу оруулсан билээ.

Ингэснээр, Г.Занданшатар vs Заалнаас нэр дэвшигч өрсөлдөж, ялсан нь Монгол Улсын 34 дэхь Ерөнхий сайдаар ажиллах хувилбар хэрэгжих магадлал өндөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бага хурлын гишүүн С.Нэргүй нар нэрээ дэвшүүлжээ.

Улмаар Г.Амарбаясгалан, С.Нэргүй нар нэрээ татсанаар Г.Тэмүүлэн Г.Занданшатартай өрсөлдөхөөр тунаж үлдсэн байна.

Д.Амарбаясгалан даргын тухайд, нэрээ татахдаа Г.Тэмүүлэнг дэмжихийг уриалсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ тэрбээр нэр дэвшсэнээрээ Г.Занданшатарыг дэмжихгүзй гэдгээ илэрхийлсэн хэлбэр байж тун магадгүй. 

Өөрөөр хэлбэл, сүүлийн үед МАН-ын францийн ялгарлыг /насны хувьд/ тодотгож, 80-аад оныхныг уриалсан нэг хэлбэр байж магадгүй байна. Ямартай ч хурал одоо үргэлжилж байгаа бөгөөд 80-аад оны төлөөлөл Г.Тэмүүлэн, 70-аад оны төлөөлөл Г.Занданшатар хоёрын нэг нь Монгол Улсын 34 дэхь Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болж байна.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.102
    2 цагийн өмнө

    Эрх мэдлийг хуваарилах онол Шүүх, Гүйцэтгэх, Хууль тогтоох эрх мэдлийг Ерөнхийлөгч бүрэн мэдэлдээ авлаа. Ингээд МУ дуус дуус

    Хариулах
  • 103.168.34.39
    3 цагийн өмнө

    Zandang demjigchid n baga huliin nertei bolovch ugtaa Jenkogiin taliinhan ym shuudee , ingej bj ter heregeesee multrah n todorhoi !

    Хариулах
  • 59.153.114.65
    4 цагийн өмнө

    70-д оныхон хүний чанар нь арай гайгүй, 80-2000 оныхон бол Монголоос тонилж далд ороосой, улсыг сүйрүүлнэ, тэр хүмүүс бгаа газарт муу муухай бүгд боодог

    Хариулах
    • 66.181.180.252
      3 цагийн өмнө

      Уг н 70 д оныхон гайгүй л гэдэг ямар ч бсан 80 д оныхоноос дээр бхөө