-Настай гишүүд Г.Занданшатарыг, залуу гишүүд Г.Тэмүүлэнг дэмжиж үг хэлж байна-
МАН-ын VII Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж байна. Одоо нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариулж байгаа бөгөөд тэдгээр гишүүд асуулт асуухаас гадна үг хэлж, дэмжих, дэмжихгүй байр сууриа илэрхийлж байгаа аж.
Заалны уур амьсгалаас харахад, ахмад гишүүд Г.Занданшатарын талд, залуус нь Г.Тэмүүлэнгийн талд үг хэлж байгаа гэнэ. Тоогоор багцаалдвал гурван хүн тутмын хоёр нь Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн Г.Занданшатарыг, нэг нь заалнаас нэр дэвшсэн Г.Тэмүүлэнг дэмжсэн гэж ойлгоход болно гэв.
Мөн өөр эх сурвалж “Зааланд одоогийн байдлаар ерөнхийдөө Г.Тэмүүлэн сайн байна” гэх мэдээллийг өгсөн юм.
Өнөө өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжин, Ерөнхий сайдаар томилуулахаар Бага хурал руу нэрийг нь оруулсан.
Хурал эхэлсний дараа заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бага хурлын гишүүн С.Нэргүй нар нэрээ дэвшүүлсэн ч Д.Амарбаясгалан, С.Нэргүй нар нэрээ татсанаар Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар тунаж үлдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.199
Сэлэнгийн Ерөөг Хужаад зарсан Дэлгэрсайхан мэт сайд хийлгэмээргүй байна. Хулгай л сэддэг. МАНд ч АНд ч Улс Хөгжүүлэх хүн алга
Хариулах66.181.184.121
Ёоооо. Занданшатөр болио. Гар хуруу нь татчихсан тархи толгойны гэмтэлтэй ийм хүн ачаа даахгүй больж үз.
Хариулах