Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжих эсэх асуудлыг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж, улмаар ТББХ хэлэлцэн, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 48 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэллээ.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудал УИХ-аар орж ирж байна. Уг асуудалтай холбогдуулан АН-ын бүлэг хуралдсан.
Түр хугацаагаар АН-ын бүлгийн хурал хойшилсон байгаа. Хойшилсон шалтгаан нь төрийншийдвэр гаргах үйл явцтай холбоотойгоор, баяр ёслолын өдрүүдэд шийдвэр гаргах нь хуульд нийцэх эсэх зэрэг асуудлууд болоод бусад асуудлыг ярилцаж хойшилсон.
Тиймээс АН-ын бүлгийн зүгээс төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас нэг цагийн завсарлага авч уг асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна