Э.Бат-Амгалан: Ажлаа аваад дотоодын томоохон компаниуд, үйлдвэрлэгч нартай уулзаж, бодлогын асуудлуудаа ярилцана

Zuv.mn
10 цаг 31 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Гадаа барилгын салбарынхан жагсаж байна. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт дээр дотоодын ААН-үүдээ дэмжсэнгүй” гэдэг гомдолтой байна. Энэ асуудал дээр ямар бодлого барьж ажиллах вэ” гэж Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Э.Бат-Амгалангаас асуусан.  

Сайдад нэр дэвшигч түүний асуултад “Барилгын салбар бол хурдтай ажиллахыг шаарддаг, улирлын чанартай ажилладаг салбар. Энэ сарын 2-ноос эхлээд барилгын салбарынхан Төрийн ордны гадаа суулт хийж байна. Нийслэлийн удирдлагуудаас энэ талаар мэдээлэл авсан. Нийслэлийн удирдлагууд маань энэ барилгын хүмүүстэй уулзаад “Сэлбэ дэд төвийн III, IV дэх үе шатны төслүүд дээр орж ажиллах бололцоог хөрөнгө оруулагч тал буюу Германы Дойче банктай гэрээ хийж, Монгол компаниудыг эхний ээлжинд орж ажиллах боломжийг бүрдүүлэх бололцоотой гэдэг мэдээллийг өгсөн” гэсэн. Тэгэхээр энэ гадаа зогсож байгаа барилгын салбарынхан, барилгын материал үйлдвэрлэгчдэд бол их нааштай мэдээтэй байна гэж харж байна. Мэдээж, яаманд очоод ажиллахад хамгийн түрүүнд дотоодын томоохон компаниуд, үйлдвэрлэгч нартай уулзаж, бодлогын асуудлуудаа ярилцана гэсэн бодолтой байна” гэж хариуллаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна