Л.Мөнхбаясгалан: Э.Батшугарт онцгойлон баяр хүргэе. Хийе гэсэн ажлаа нухацтай судалдаг, залуу боловсон хүчин

Г.Долгорсүрэн
11 цаг 53 минутын өмнө

УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулган хуралдаж, Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан саналаа хэлж, асуулт асуулаа.


Тэрбээр "Томилогдож байгаа сайд нараас онцгойлон Энхбаярын Батшугар танд баяр хүргэж, амжилт хүсье. Та бол олон юм дөвчигнөдөггүй, хийе гэсэн ажлаа нухацтай судалдаг, ард түмнийхээ зовлон бэрхшээлийг ойлгодог залуу боловсон хүчин байна аа. Танд амжилт хүсье. 

Бусад сайд нарт нь захъя. Та нар Ерөнхий сайд чинь та нарын нэрийг дэвшүүлж, толгойгоороо хариуцаж Монголын төрд тангараг өргүүлж байгаа хүн шүү.

 Ерөнхий сайд чинь хэн ч байж болно. Тэр хүнээсээ битгий урваарай. Урвах тусмаа улам зоригжино гэдэг айхтар үг байдаг. Тиймээс Засгийн газрын эрхэм сайдууд та бүхэн битгий урваарай" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна