Шинэ сайд нар өнөөдөр ажлаа хүлээж авна

Х.Батсайхан
9 цаг 57 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өчигдөр УИХ-аар батлуулж, сайд нар тангаргаа өргөсөн билээ. Хуулийн дагуу тангараг өргөсөн шинэ сайд нар ажлаа хүлээж авах үйл явц өнөөдөр болно. МАН-ын УЗ, УИХ дахь бүлэг, УИХ-аар хэлэлцэгдэн дэмжигдсэн есөн шинэ сайд бий. Мөн яам, хариуцсан ажил өөрчлөгдсөн 

Ингэснээр Монгол Улсын Засгийн газар шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхлэх юм. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН

Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар

ТАНХИМЫН САЙД НАР

  1. ЗГХЭГ-ын дарга, сайд С.Бямбацогт
  2. Тэргүүн шадар сайд Н.Учрал
  3. Шадар сайд С.Амарсайхан
  4. Шадар сайд Т.Доржханд
  5. Сангийн сайд Б.Жавхлан
  6. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  7. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  8. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
  9. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
  10. Боловсролын сайд П.Наранбаяр

Засгийн газарт шинээр орж ажиллах сайд нар

1. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням

2.Батлан хамгаалахын сайд Д.Батлут

3. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар

4. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

5.Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам

6.БХБ-ын сайд Э.Бат-Амгалан

7.Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн

8.ЦХХХ-ы сайд Э.Батшугар

9. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.57
    4 цагийн өмнө

    Батшугар гэж авлигачны солиотой банди хойд эхээ чирээд яамандаа очих нь дээ. монголын төр авлигаар хөлжигсөдийн хүүхдүүдийн эрхэлдэг газар болоо шив дээ.

    Хариулах
  • 66.181.161.90
    5 цагийн өмнө

    За хөөрхий олон сайхан алиалагч нар сайдын сэнтийд заларлаа хэлэх ч үг алга манай чин зоригт хатагтай босоо Ундрам гарчихлаа мөнгөтэй гишүүдийн тоонд орно.Ноён Чинбүрэн Аубакир мэтийн сайдуудыг мэдээгүй байхад нь л хүчээр сайд болгочлоо сэтгүүлчдээс л мэдсэн юм шүү.Жавхлан Батцэцэг сарлаг Бямбацогт нар бол Хүүкийн үнэнч дайчид шүү Мөнхсайханыг энэ удаа өнжөөлөө Чинбүрэн сайд маань ялын төлөвлөгөө гэж албан тушаалаа нэрлээд жаахан онцгүй санагдлаа хөөрхий минь энэ сайдын суудлаасаа нарсанд орохоо зөгнөлөө гэж иргэд шуугилдаж байна.Монголчуудаа энэ төрөөс юу ч харах хэрэггүй сүүлийн 30 жил ингэж л явсан хойшид ч ийм л байна иргэдээ бор зүрхээрээ амьдарнаа улны муусайн азгүй тахиануудаа

    Хариулах