Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг томилсон.
Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ХББОС-ын сайд асан Ж.Батсууриас тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо. Тамга гардуулж, ажил хүлээлцэх арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү болон яамны удирдлагууд, харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хариуцлагатай салбарын сайдаар томилогдлоо. Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын салбарын шинэчлэлийг үргэлжүүлж улам төгөлдөржүүлж ажиллах болно” хэмээн онцолсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна